calender


Thursday, March 29, 2012

Үндэсний хувцас

Үндэсний хувцас олон зууны турш ястан үндэстний угсаатны зүйн үнэмлэх нь болж, ард түмний соёлын өвийг хадгалж иржээ. Тухайн үндэстэн ястан дотроо нас, хүйс, нийгмийн байдлын ялгааг хувцас илэрхийлдэг байсан нь манайд мөн тусгалаа олсон байдаг. Монгол үндэсний хувцас нь тэдний голлон эрхэлж ирсэн аж ахуй, байгал цаг уурын нөхцөл, зан заншлын онцлогыг илэрхийлдэг.
Монголчууд бэлчээрийн мал аж ахуй, ан гөрөө эрхэлдэг нүүдэлчид байлаа. Асар уудам газар нутагтай, цөөн хүн амтай энэ орны хөрс газар тариалан эрхлэхэд төдийлөн тохиромжгүй тул хэрэгцээний бөс бараа, торго дурдан, тариа будаагаа зэргэлдээ орших суурин омог аймгуудаас авдаг. Заримдаа худалдааны хэлцэлээр бараа солилцооны маягаар, яриа хэлэлцээрээр бүтэхгүй үед уулгалан дайрч дээрэмдэн авдаг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Дайнч, моринд гарамгай монголчуудын хувцас хүний хөдөлгөөнд бүрэн зохицсон, тайван цагт ч, дайн тулааны үед ч өөрчлөгдөхөөргүй хэв загвартай, салхи хаасан битүү энгэртэй, гар даарахгүй нударгатай дээл, морин дээр удаан явахад биед түшигтэй /европийн зарим судлаачид корсеттой жишсэн/ өргөн бүс, урт өмд, өвдөг хүрсэн урт түрийтэй гутал сэлтээс бүтэж байв.
Эрт урд цагт монголчууд элдүүр нь ханасан хонины арьсыг ар нуруугаар нь хавсарч шуумаг болгон өмд гэдэг өмсгөл зохиожээ. Эрс тэрс уур амьсгалтай нутагт амьдардаг, морьтон монголчуудад өмд тун чухал хувцас байв. Үүнийг оросын нэрт түүхч Л.Н.Гумилев: “Танд орчин цагийн европ эрийг өмдгүй төсөөлөхөд бэрх. Гэтэл өмд гэдэг өмсгөлийг анх төв азийн нүүдэлчид зохиосон”[1] гэж бичсэн байдаг. Японы түүхэн зохиол туурвигчдын тэргүүн төлөөлөгч Шиба Рёотаро “манай эрний өмнөх хятадын Жао улсын Y Лин улсдаа анх удаа хөнгөн морин цэрэг санаачлан зохион байгуулахдаа, умардын зэрлэгүүдтэй дайтахад тэдний дайтах хууль ёс, өмсгөл жаягийг дууриах хэрэгтэй”[2] гэж уриалсан байна. Нүүдэлчид шиг “өмд өмсөцгөөе” гэсэн тэр уриалга урт шуумагтай өмд, түрийтэй гутал өмсдөг одоогийн хувцасны эхийг тавьсан гэдэг. Шиба Рёотаро цааш: “Монгол дээлний товч шилбэ ХҮII зууны сүүлчээр Унгарын морин цэргийн хувцсаар дамжин Европт тархахдаа дээлний шилбэ хавирга мэт уртасч мундирийн гоёл, чимэг төдий болжээ” гэж дүгнэсэн нь бий.

Wednesday, March 28, 2012

Хэрэглээний математик

Хаана л тоо хэмжээ, бүтэц, огторгуй, эсвэл өөрчлөлт оролцсон хэцүү бодлогууд байна тэнд математик илэрдэг. Ийм бодлогууд эхлээд худалдаа, газар хэмжилт, сүүлд одон оронд олддог байсан бөгөөд одоо үед бүх шинжлэх ухаан, түүнчлэн математик өөрөө төрөл бүрийн математикийн бодлогуудын эх үүсвэр болдог. Тухайлбал Исаак Ньютон интеграл ба дифференциал тооллыг үндэслэгчдийн нэг байсан, Фейнманы замын интегралыг физик сэтгэлгээний үндсэн дээр Фейнман оруулсан, мөн өнөөгийн утасны онол шинэ математикийг бий болгоход нөлөөлж байна. Математикийн зарим онолууд зөвхөн түүнийг бий болгоход нөлөөлсөн талбарт л ашиглагддаг бол ихэнх онолууд бусад олон талбарт мөн ашиглагддаг. "Хамгийн цэвэр" математикт ч хэзээ нэгэн цагт ашиглагдах газар олддог явдлыг Евген Вигнер математикийн ер бусын хэмнэлттэй байдал гэж нэрлэсэн.
Математикийг дотор нь барагцаагаар цэвэр математик ба хэрэглээний математик гэж хоёр том хэсэгт хуваадаг. Хэрэглээний математикийн олон салбар математикийн гаднах харгалзах шинжлэх ухаануудтай нийлж статистик, үйлдлийн судалгаа, компьютер судлал гэх мэт биеэ даасан шинэ шинжлэх ухаанууд болж хөгжсөн.
Математикт энгийн байдал ба ерөнхий байдал чухал. Мөн Евклидийн энгийн тооны тоог хязгааргүй гэж баталсан баталгаа шиг ур ухаан шаардсан баталгаа, Фурьегийн хурдан хувиргалт шиг тооцооллыг хурдасгах аргуудад гоо сайхан чанар бий. Ихэнх математикчид өөрийн ажлаас болон математикаас гоо сайхны таашаал авдаг. Зарим математикчид математикийг урлагийн төрөл, ядаж л бүтээлч үйл ажиллагаа гэж үздэг бөгөөд математикийг хөгжим ба яруу найрагтай жишдэг.
Бертранд Рассел математикийн гоо сайхныг ингэж илэрхийлжээ:
Математикийг зөвөөр харвал энэ нь зөвхөн үнэнийг агуулаад зогсохгүй дээд гоо сайхан - баримал мэт хүйтэн бөгөөд хатуу чанд, бидний сул байдлын аль ч талтай холбоогүй, зураг эсвэл хөгжим шиг элдэв гоёл чимэглэл байхгүй боловч гайхамшигтай цэвэр бөгөөд зөвхөн хамгийн сайн урлагтай зүйрлэж болохоор гуйвшгүй төгс төгөлдөр байдалтай холбоотой тийм гоо сайхныг агуулдаг. Хамгийн дээд давамгайллын жишиг болсон жинхэнэ баяр бахдал, сэтгэлийн хөөрөл, мах цуснаас бүтсэн хүнээс илүү болохоо мэдрэх мэдрэмжийг математикаас яруу найрагтай адилаар олж болно.
Поль Эрдос ингэж хэлсэн байна: "Тоонууд яагаад сайхан гэж? Энэ нь яагаад Бетховений 9-р симфони сайхан бэ гэж асуусантай адил. Хэрэв чи яагаад гэдгийг нь харахгүй байгаа бол хэн ч чамд ойлгуулж чадахгүй. Би тоонууд сайхан гэдгийг мэдэж байна. Хэрэв тоо сайхан биш бол юу ч тийм биш."

Математик түүх

Түүх

Дундад эртний үед Өмнөд Америкт оршин тогтнож байсан Инкагийн Эзэнт Гүрэнд тоолохдоо олсон зангилаанаас бүтсэн "куипу" гэгдэх энэхүү багажийг хэрэглэдэг байв
Бүх математикийн түүхийг төвшин нь улам улам өндөрсөх хийсвэрлэлүүдийн дараалал, эсвэл судлах зүйлүүдийнх нь хүрээ яаж өргөссөн тухай түүх гэж үзэж болно. Хамгийн анхны хийсвэрлэл нь тоо байсан байж мэднэ. Гурван үхэр ба гурван чулууны хооронд ямар нэг ерөнхий зүйл байгааг ойлгосон явдал хүний сэтгэхүйд гарсан том үсрэлтүүдийн нэг байсан юм. Бодит физик объектуудыг тоолж сураад зогсохгүй эртний хүмүүс хийсвэр хэмжигдэхүүнүүдийг тоолж эхэлсэн. Жишээлбэл цаг хугацааг тоолохын тулд өдөр, сар, жил хэмээх ойлголтуудыг хэрэглэж ирсэн. Үүний дараа арифметик (нэмэх, хасах, үржих, хуваах) хөгжсөн ба эртний балгасын ул мөрүүд тэр үеийн хүмүүс геометрийн мэдлэгтэй байсныг гэрчилдэг.
Цаашилбал тоонуудыг бүртгэж авах ямар нэг арга, жишээлбэл бичих, жижиг чулуунууд ашиглах, эсвэл Инкагийн Эзэнт Гүрэнд хэрэглэдэг байсан шиг куйпу гэгдэх олсон зангилаа хэрэг болж эхэлсэн байна. Энэ явцдаа хүн төрөлхтөн төрөл бүрийн тооллын системүүдийг зохиожээ.
Түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнээр математикт хамрагдах гол салбарууд татвар ба худалдаатай холбоотой тооцоо хийх, тоонуудын хоорондох харьцаа хамаарлуудыг ойлгох, газрыг хэмжих, одон орны үзэгдлүүдийг урьдчилан хэлэх шаардлагуудаас үүдэн бий болсон аж. Эдгээр шаардлагуудыг барагцаагаар тоо хэмжээ, бүтэц, огторгуй, ба өөрчлөлтийн судалгаануудад харгалзуулж болж байгааг анзаараарай.
Энэ үеэс хойш математик асар ихээр өргөжсөн бөгөөд математик ба шинжлэх ухаанууд хоорондоо нягт холбоотойгоор хөгжсөн. Математикийн нээлтүүд түүхийн туршид хийгдэж ирсэн ба одоо ч хийгдсээр байгаа. Америкийн Математикийн Нийгэмлэгийн Мэдээ сэтгүүлийн 2006 оны 1-р сарын дугаарт Михайл Б. Севрюкийн бичсэнээр "Математикийн Судалгаа санд 1940 (энэ сангийн ажиллаж эхэлсэн жил)оноос хойш хамрагдсан ном хэвлэлүүдийн тоо нь одоо 1.9 саяыг даваад байгаа ба жил бүр 75 мянган ном хэвлэл нэмэгдэж байна. Энэ их далай дахь ажлууд бараг бүгдээрээ математикийн теоремууд ба тэдгээрийн баталгаануудыг агуулдаг"

Математик хэмээх нэрний учир

Математик хэмээх нэрний учир

Манай орон төдийгүй дэлхийн ихэнх оронд хэрэглэгддэг «математик» гэдэг үг нь эртний грек хэлний μάθημα (máthema, монголоор: сурах, судлах, шинжлэх) ба холбогдох тэмдэг нэр болох μαθηματικός (mathēmatikós, монголоор: сурах, судлахтай холбоотой) гэдгээс гаралтай.

Tuesday, March 27, 2012

Сонгодог зохиол

Posts Tagged ‘Дэлхийн сонгодог бүтээл’

Жан Жак Руссо (1712 – 1778): Наминчлал (Гэмшил)

December 24th, 2009 Энэхүү гаргаад байгаа жагсаалт дотор оруулахаар төлөвлөсөн агуу зохиолчдын дотроос Уордсуорт (Wordsworth. орч.үгийн үнэ цэнэ), Милтон (Milton) нарыг оролцуулан Руссо бол хамгийн байж ядуулсан, догдлуулсан нь юм. Түүний байгаа байдал, хэв маяг нь боломжийн гэж тооцогддог дурын оюун ухааныг гомдоохуйц. Нийгэмшлийн хувьд өрөөл буюу гажиг, сексийн үзэл бодлын хувьд тэнцвэргүй, эрээ цээргүй, жигшмээр уярамтгай, хахир болон хэрүүлч өдөөгч, худалч, олон тооны тааламжгүй өвчний шаналагч, тарлаантай шийтгэлийн буруу үзэл бодлоос эхлээд гэдэс дүүрэх зовлонтой, гэрэлтээс гадуур хийсэн таван хүүгээ хүүхэд асрах газар торох зүйлгүй орхисон хэрнээ жаахан хүүхдүүдийн эрхийг хамгаалагч энэ хүн бол Руссо эсвэл түүний шинж чанарын нэг хэсэг нь юм. » Read more: Жан Жак Руссо (1712 – 1778): Наминчлал (Гэмшил)

Хүүхдийн шилдэг зохиол

20-р зууны Монголын шилдэг 100 хүүхдийн зохиол

1.     Д.Нацагдорж – Хэнз хурга
2.     Ц.Дамдинсүрэн – Өчүүхэн дөрвөн үлгэр
3.     Ц.Дамдинсүрэн – Цэцэн хурга
4.     С.Буяннэмэх – Алсыг зорьсон алтан загас
5.     Цэргийн Намсрай – Миний шинэ дээл
6.     Б.Ринчен – Заан Залуудай
7.     Д.Цэвэгмид – Хоньчин Найдан
8.     П.Хорлоо – Алт Мөнгө хоёр
9.     М.Чимид – Цагаан тэмээт Өлзий
10.                        Д.Сэнгээ – Цолмон
11.                        Ч.Лодойдамба – Малгайтай чоно
12.                        Ч.Лодойдамба – Солонго
13.                        Л.Бадарч – Унага
14.                        Ш.Гаадамба – Багын явдал
15.                        Ч.Лхамсүрэн – Хүрэн морь
16.                        Т.Нацагдорж – Алтан хүүхэд
17.                        Б.Дэмчигдорж – Доголон нулимстай инээд
18.                        Д.Даржаа – Алмасан хууртай хүүхэн
19.                        Ц.Уламбаяр – Гэрэлт хүү
20.                        Б.Бааст – Халзан бухандай

Уран зохиол

Зуныг мартcан зурвас “єгvvллэг”

Бичсэн hishig , 9 сарын 24, 2007
Зуныг мартcан зурвас
Хатанзаяа бvсгvй Ноднин жилийн зунаар жолооныхоо vнэмлэхийг, шинэхэн машиныхаа тvлхvvртэй хамт гардаж аваад удаагvй байсан vе билээ. Амралтынхаа єдєр Хатанзаяa найз бvсгvй Дэлгэрмаагийн хамт тэрэлж амралт руу замд гарав. Тэд 22ын товчоог єнгєрєєд зам зуур хэсэг зогсож амрахаар шийдээд машинаас бууцгаав. Бvсгvйчvvд замын хажуугаар ургасан цэцэгсийг хараад машинаас буухдаа хаалгаа хаасангvй. Тэгтэл хаанаас ч юм хурдтай давхиж явсан зил 30 машин Хатанзаяагийн шинэхэн машины хаалгыг хэмх хамаад зам зууран хvчтэй тооромслов. Хатанзаяа амаа даран хэсэг алмайран зогслоо. Дэлгэрмаа харин :яаанаа Заяаа машин чинь, чиний машин будаа болчлоо шдээ гээд хоолойныхоо тэнхээ мэдэн орилов. Тэгтэл цаанаас зил 30 машины танхай жолооч ууртай нь араггvй том том алхан ирж харагдана. Хоёр бvсгvй машинруугаа гvйлдэн очиж хэмхэрсэн хэсгийг нягт шалгаад зил 30 машины жолоочийг ууртай угтаж авцгаалаа. Жолооч хархvv эвдэрсэн машинруу ч харсангvй ууртай ширvvн дуунаар замд зогсохдоо хаалгаа хааж байхад яадгийн хvнд гай болцгоогоод муусайн хvvхнvvvд гэж хэлээд хоёр бvсгvй руу нэрийнхээ хуудсыг сарвайн авто засварын газар одоо хvргээд оч би харин хамт явж чадахгvй цаашаа явах ажилтай гэх нь тэр. Дэлгэрмаа чамд яаж итгэхийн хуурамч нэрийн хуудас ч юм билvv хvний машин дайрчихаад бас зугтах санаатай ямар зальтай залуу вэ чи! цагдаа дуудаж шийдвэрлvvлнэ гэлээ. Жолооч тэгвэл єєрсдєє л мэдэцгээ хаалгаа хаагаагvйн та 2-ын буруу болж таарах байхдаа надад хамаа алга гэв. Заяа хархvvгийн гараас нэрийн хуудасыг шvvрэн авч за тохирлоо бид одоо очно Дээгий машиндаа суу явъя. Жолооч гуай та харин хаалгыг минь авчираад єгчих гvй юу? гэв. Хархvv яарангуй том алхалан хаалгыг нь арын багажанд хийж єгєєд тэд салцгаалаа.
Хоёр бvсгvй засварын газар машинаа хvргэж єгчихєєд урамгvйхэн гэртээ харьцгаалаа.
vpгэлжилнэ

ЦЭЦЭГ НЯЛХАРСАН ЗУН єгvvллэг

Бичсэн hishig , 9 сарын 13, 2007
ЖАНЧИВДОРЖИЙН ДАШЗЭГВЭГ 《《ЦЭЦЭГ НЯЛХАРСАН ЗУН》》
Дэнсмаагийн нойр хулжив. Єрхний хошуу эргvvлсэн тооноор сарны гэрэл шурган хоймор гулсана. Саалийн исгэлvvн vнэр сэнгэнэж, бvгчим халуунд ялаа шаагилдана. Тэр дунд шумуул жонгинон тэнvvчилж, хатавчинд уяатай нялх тугал шоржигнотол шээв. Дэнсмааг зэргэлдээ багаас гурван жилийн ємнє Гvнсэнд бэр буулгажээ.
     Цэргээс ирээд шинэхэн дээл нь хэвд орж амжаагvй ханхар цээжтэй Гvнсэн, Дэнсмааг шохоорхон хоргооход, бvсгvй єєрєєсєє хол ах санагдах эрээс ичингvйрэн ширвээдэж бараагий нь харуутаа л зугтаж нуугддаг байлаа. Жаахан бvсгvй тэсвэрлэхэд бэрх харцнаас мултрах гэж євсєн дотор зvv гээсэн юм шиг газар ширтэж байгаад Гvнсэнг явсан хойно хєгшин тєгцєгvvдтэй эгнэшгvй сайхан санагдахад учиргvй нvvр буруулснаа гэмэрхэн инээмсэглэж, битvv мєрєєсєх дурлалын зул цээжинд нь дальдчин бадамлах болжээ. Тэдний хурим намар болов. Хурим хєлтэй єнгєрч, амьдрал буулгаа хvзvvнд нь углаж зvтгvvлэхдээ хуримын єдрvvд шиг байсангvй. Гvнсэн эхнэрийн хормой сахисан эр биш байлаа. Нєхєр нь наргиж хэсээд явдаггvй ч эзгvйд нь Дэнсмаагийн ганцаардах сэтгэлийн мухарт намрын хонгор салхи єрх хєвсєлзvvлэх шиг нялх дурсамж дэрвэлзэж шарлаана. Хуримын ємнє тэднийд саахалтын нь хархvv ирж билээ. Дэнсмаа Гvнсэнд хавтага шаглаж суув. Хархvv дvрсгvй алаг нvд эргэлдvvлж “Чи Гvнсэнд очих нуу. Тэрнийг нvд ирмэхэд л хvvхнvvд хєлєє хугалчих алдах юм даа” гэж гоочлов. Дэнсмаа єєртєє нийцсэн эгдvvтэй аальгvй зангаар жуумагнаад, “Чи юугаар дутаав. Эхнэр чинь чамд євдєгєє тэвэрч хэвтсээр чавганц болох нь гэж хэлэхгvй байна уу” гэж голыг нь зурж гомдмоор хэлжээ. Хархvvгийн хор буцалж, “Чи хvнийг хэлэлтгvй. Би цаадахы чинь мэднэ. Хормойноосоо оёчихоод байхад чинь унтаагаар чинь таслаад явчих бий” гэж шарыг нь малтав. Дэнсмаа хархvvг тонгорог шиг харцаар эсгэж, ‘:Єєрєє унасан хvvхэд уйлдаггvй юм. Чамтай суусан бол тогооны бариул л болох байсан биз” гэж шаралхан дайрчээ. Дэнсмаа холбоо сvлбээгvй хvнийг гэнэт ингэж дурссанаа гайхсангvй. Харин амаа асуулгах шиг санагдсан нь нєлєєлж, нєхрєє гашуун vгээр єдсєн ааш гаргахад Гvнсэнгийн царай барсхийн ногт эвхэж байгаад ороолгоод авчээ
     Хадмууд нь бэрээ ємгєєлсєнгvй. Шєнє нь Гvнсэн эхнэрийнхээ дал мєрийг даган гvрийсэн улаан горивыг хараад, “Муу хvvхнээ арай хэтрvvлчихэж vv дээ. Ахиж гар хvрэхгvй ээ. Цухлын мунхагаар ..” гэхэд Дэнсмаа баярласан гомдсон алин болох нь мэдэгдэхгуй, энхрийлэх тусам улам уяран мэгшиж нойтон нvурээ цээж рvv нь наажээ.
        Маргааш нь энэ тухай ор тас мартав. Хавар Дэнсмаа нярайлж, ганцаардах уйдах зав зайгvй болов. Гvнсэнгийн хэзээний тэнэмэл хvvхэмсэг зан, єрх толгойлсон эрийн дороос ундрах ажил, Дэнсмаагийн гэрээ єєд татах халамжинд дарагдаад мэдэгдэхээ больжээ. Ингэж Гvнсэнгийнх гэдэг айл нэр цєвгvй голомтын утаа боргилох авай…
    Нохой боргоод чимээгvй болов. Дэнсмаа нар шингэхийн алдад нєхрєє дээд хотонд найрлаж явна гэж амны салхиар сонсчээ. Yнэндээ бол ”Нєхєр чинь Алтанцэцэгийнд байна” гэж ховлож шивэгнэсэн хэрэг. Морьтой хvн ирээд гадаа зогсов. Дэнсмаа нєхрийнхєє унаж явсан хээр алгийг тургих чимээнээр нь таниад дээлээ эгэлдэргэлэн бослоо. Гvнсэнг ирэхэд цай хоолы нь халаахаар бэлтгэж зууханд зээглэсэн зомголыг асаав. Yvд рvvгээ харж, чимээ чагнан хэсэг хvлээлээ. Морь гэр шєргєєхєд гайхаад гарав. Хvргэнийхээ хаяаг бараадан айлсан зуссан эх нь хотны захаас дээлээ нємєрчихсєн ирж явав. Нєхрий нь морь аргамжааны чєдрийн алгыг таслаад хvрээд иржээ, Эх нь замдаа зогсоод
    -  Гvнсэн ирээ юу гэв.
    -  Ирсээн… гэж Дэнсмаагийн хоолой зангирав. Эх нь бєгшvулсээр цааш явлаа. Дэнсмаагийн зvрх рvv зангууны ясан єргєс шивэх шиг болж, шимшрэн харанхуйлаад нvдний нь аяганд нулимс бvрхэн эхийнхээ барааг харахыг болив. Гэртээ орсон хойноо ямар ч зорилгогvй хvvгийнхээ наагуур ороо ирмэгдэн суулаа. Тэгээд нулимсаа арчихаар орныхоо толгойг тэмтрэн гартаа таарсан даавууг авч, нvvрэндээ наахад, нєхрий нь угааж амжаагvй цамц таарчээ. Танил дотно хєлсний vнэрт сэтгэл улам уярч удтал шуналтай энхрий
vнэрлэв. Нєхрєє бусдын эхнэртэй хоноглож байгаад гомдовч. єглєє улс амьтны нvдэн дээр айлаас эмээлээ vvрэн гарч шившигээ хутгахыг нь сэхээрээд, бусдын ємнє нvvр нь тvлэгдэх шиг халуун оргив   Хvv нь бєх бат унтжээ.
      Дэнсмаа ханын толгойноос бvтэн чєдєр аваад морио ногтлон зайдан унаад, сартай хєндийг зvсэн Алтанцэцэгийнхийг чиглэн цогиуллаа. Шєнє дєл єнгєрчээ.
Зуны шєнє богинохон аж.
       Дэнсмаа нєхрийнхєє морийг аргамжчихаад их хэрэг бvтээсэндээ сэтгэл амарч, ардаа хоцрох айлын барааг тасартал хэсэг газар амьсгаадталаа гvйлээ. Хvvхэн айлын аргамжийг олох гэж хайгаагvй юмсанж. Алтанцэцэгийг л чадах гэж тугалын зэлийг нь тайлж аваад морио аргамжиж орхижээ. Цэцэг нялхарсан шєнє санж.
      Дэнсмаа буцах замдаа хvvхэд шиг дvрсгvйтэн салаалж сvлжсэн гэзгээ хоёр тийш нь савчуулж, дэгдэж дэгэнцэн замд таарсан шvvдэр шимэх цэцэгсийн дэлбээнд, “Алтанцэцэгээ нохой хорь” хэмээн сэрээсээр харих газрынхаа хол ойрыг анзаарсангvй. Сар сvvн гэрлээ самарч хээр хонолоо. Дэнсмааг гэртээ ирэхэд vvр шарлав. Хvvгээ нойрмогоор нь хєхvvлж, vс гэзгээ янзлаад, даргилж хєєрсєн цайныхаа дээжийг авч цацал єргєхєєр гарвал, цацал мялаасан сvvн замаар Гvнсэн ирж яваа нь харагджээ. Дэнсмаа нєхрєє таниутаа анх танилцсан vеийнх шигээ сандарч, сэтгэл нь гэрэвшин тvгшиж орхилоо. Гvнсэн морио тавьчихаад эмээлээ гэрийнхээ баруун хєлийн хананд шондож босгов. Унинд хавчуулсан тасархай чєдєр Гvнсэнгийн нvдэн дээр могой шиг атирч харагдана. Дэнсмаа цай аягалж барив. Хоёулаа гадны таньж мэдэхгvй улс шиг бишvvрхvvхэн сууж уруулаа нээж болохгvй юм шиг дуугvй цайлаад дараа нь Гvнсэн гарч шар цєрхлєєд тэрэг хєллєлєє. Дэнсмаа нєхрєє тvлээнд явах нь гэж бодоод дуртай шариванг нь єрємтэй хавсарч боогоод гарлаа.
      - Тvлээнд явах нь уу гэхэд Гvнсэн Дэнсмаагийн гараас замын хvнсээ авч, шанх руу нь сул унасан vсийг зориг муутай илээд,
      - Энэ айл гал алдвал Гvнсэнтэй, унд цайгvй бол чамтай холбоотой биз дээ гэлээ. Тэрэг хєдєлж, дугуй чихран эргэлээ.

Ээлжит хичээл

  • 1. Ээлжит хичээлийн хөтөлбөр
  • 2. lЗорилго:• СУРАГЧДАД БАЛАРХАЙЭГШГИЙГ ТАНИУЛАХ• БАЛАРХАЙ ЭГШИГ ЯМАРҮҮРГЭЭР ОРДГИЙГТАНИУЛАХ• БАЛАРХАЙ ЭГШИГ ГЭЖ ЮУВЭ• СУРАГЧИД АЛДААГҮЙ ЗӨВБИЧИЖ СУРГАХ
  • 3. Зорилт:Зорилт:• СУРАГЧИД АЛДААГҮЙ ЗӨВЦЭВЭР САЙХАН БИЧИЖСУРНА• БАЛАРХАЙ ЭГШИГ ГЭЖЮУ ВЭ ГЭДГИЙГ МЭДЭЖАВНА
  • 4. Хөдөлвөл хөлсЗогсвол зоос
  • 5. Эхийн санаа үрдҮрийн санааууланд
  • 6. Эхийн санаа үрдҮрийн санаа ууланд зүйр үгийн утгыгярилцаад дэвтэртээбичээрэй.
  • 7. v Хүүхдүүд ээзургийгажиглаадээждээзориулжшүлэгзохиогоорой.
  • 8. Зохиосон шүлгэндээ өөрсдийнмэддэг дууны аяыг орууландуулаарай. l
  • 9. Дагаад дуулцгаая Ээжтэйгээ ижилхэн гээдЭэжийн найзууд гайхах юмаа Тийм үү тийм үү адилхан Тийм ээ тийм ээ аргагүй.
  • 10. Click to edit Master text stylesSecond level ● Third level ● Fourth level ● Fifth level Нүд улаан мөнгө цагаан Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв.
  • 11. Захидал Жаалхүү ээж аавынхаа өгсөн мөнгийг хугацаанаас нь өмнө зарцуулуссан учраас мөрөөөдөл болсон бөмбөгөө авч чадсангүй. Удахгүй зуныралт эхлэх гэж байгаа тул хүүгийн сэтгэл зовж, ямар нэгэн байдлаарнгө олох арга хайж байлаа. Тэднийхэн захиалдаг нэгэн сэтгүүлийн сүүлугаарт “ Ажил болгон хөлстэй гэснийг уншаад маш ихээр баярлан дэвхцүүний бодлоор бол аав ээждээ хийж өгсөн ажлын хөлсийг заавал ава зүйтэй байв. Хүү шалавхан хийх ажлын жагсаалтыг гаргав. Үүндлаханд явах 200 төгрөг, хог асгах 300 төгрөг , ээжтэйгээ захруу явах төгрөг гэх мэтээр тооцоолоход сарын хөлс 10000 төгрөг болж байв.ргэн ухаан олсондоо баярласан жаал тэр жагсаалт бүхий цаасаамээрхэн ээжийнхээ цүнхрүү хийв. Өглөөө нь жаал сэрэхэд хажууд нь 00 төгрөг болон бяцхан зурвас байж байв. Өчигдрийн бичсэн өөрийнх зурвас шиг мөртлөө ээжийнх нь гарын үсэгтэй тэрхүү цаасан дээр “ ь амьдралаа зориулан чамайг төрүүлж хооллож, бүхийл амьдралын чрш чамайг харж хандсаны хөлс нь зөвхөн чиний үзүүлэх хайр чинь болсүүлэх гэж өгсөн хацар чинь л юм шүү. Ажлынхаа хөлсөнд олсон зүйлэйн сайхан зүйлд зориулаарай” гэсэн байлаа.
  • 12. l● Захидалыг уншаад та нарт ямарт сэтгэгдэл төрсөнөө бичээрэй.● Захидалыг цэвэр сайхан хуулж бичээрэй.● Хүү энэ зурваснаас юуг олж авсан бол
  • 13. Дараах дасгалыгажиллацгаая
  • 14. Click to edit Master text stylesSecond level ● Third level ● Fourth level ● Fifth level
  • 15. Үгийнхоёрдугаар үеэс Тэмдэглэсэн үгсээхойш орсон ялган –аар, -ээр,-эгшгийг оор,-өөрбалархай эгшиг залгавараасгэнэ. тохирохыг бичээрэй. а. Тийм б. Үгүй Захиалдаг, хацар, дууссан, ажил, төгрөг, мэргэн, мөрөөдөл, сэтгэл, амьдрал, зурвас, хандсан гэсэн үгсийн балархай эгшиг ямар үүргээр орсон бэ тэмдэглээрэй.
  • 16. Үнэлгээ өгөх1. Хамгийн ид#Зорилт:эвхтэй оролцсон багдаа Smile –ийн цуглуулга өгнө.
  • 17. Анхаарал тавьсанд баярлалаа